Buckets:

|
download
raw
8.06 kB

Байгалийн хэлний боловсруулалт(NLP) ба Том хэлний загварууд(LLM)[[natural-language-processing-and-large-language-models]]

Transformer загваруудыг судлахаас өмнө байгалийн хэлний боловсруулалт (NLP) гэж юу болох, том хэлний загварууд энэ салбарыг хэрхэн өөрчилсөн, мөн энэ нь яагаад бидэнд чухал болох талаар товч тоймлон үзье.

NLP гэж юу вэ?[[what-is-nlp]]

NLP бол хүний хэлтэй холбоотой бүх зүйлийг ойлгоход чиглэсэн хэл шинжлэл ба машин сургалтын салбар юм. NLP даалгавруудын зорилго нь зөвхөн ганц үгийг тус тусад нь ойлгох биш, тэдгээр үгийн контекстийг ойлгох явдал юм.

Доор NLP-ийн түгээмэл даалгаврууд болон тус бүрийн жишээг жагсаав:

  • Бүтэн өгүүлбэрийг ангилах: Сэтгэгдлийн хандлагыг (sentiment) тодорхойлох, имэйл спам эсэхийг илрүүлэх, өгүүлбэр дүрмийн хувьд зөв эсэхийг, эсвэл хоёр өгүүлбэр логикийн хувьд хоорондоо холбоотой эсэхийг тогтоох
  • Өгүүлбэрийн үг бүрийг ангилах: Өгүүлбэрийн дүрмийн бүрэлдэхүүнийг (нэр үг, үйл үг, тэмдэг нэр) эсвэл нэрлэсэн объектуудыг (хүн, байршил, байгууллага) таних
  • Текст үүсгэх: Өгөгдсөн prompt-ийг автоматаар үүсгэсэн текстээр гүйцээх, текст дэх маскласан (masked) үгсийг нөхөх
  • Текстээс хариулт гаргаж авах: Асуулт ба контекст өгөгдсөн үед контекст дэх мэдээлэлд үндэслэн асуултын хариултыг гаргаж авах
  • Оролтын текстээс шинэ өгүүлбэр үүсгэх: Текстийг өөр хэл рүү орчуулах, текстийг хураангуйлах

Гэхдээ NLP зөвхөн бичгийн текстээр хязгаарлагдахгүй. Энэ нь яриа таних болон компьютерийн харааны нарийн төвөгтэй асуудлуудыг ч шийддэг, тухайлбал аудио бичлэгийн текст хөрвүүлэг гаргах эсвэл зургийн тайлбар үүсгэх.

Том хэлний загварууд (LLM)-ийн өсөлт(LLMs)[[rise-of-llms]]

Сүүлийн жилүүдэд NLP салбарт Том хэлний загварууд (LLM) хувьсгал хийлээ. GPT (Generative Pre-trained Transformer) болон Llama зэрэг архитектурыг багтаасан эдгээр загварууд хэл боловсруулалтын боломжийг үндсээр нь өөрчилсөн.

Том хэлний загвар (LLM) гэдэг нь асар их хэмжээний текст өгөгдөл дээр сургагдсан хиймэл оюуны загвар бөгөөд хүнийхтэй төстэй текстийг ойлгож, үүсгэх, хэлний хэв маягийг таних, мөн тухайн даалгаварт тусгайлан сургалгүйгээр олон төрлийн хэлний даалгавар гүйцэтгэх чадвартай. Эдгээр нь байгалийн хэлний боловсруулалт (NLP)-ын салбарт гарсан томоохон дэвшил юм.

LLM-ийн онцлог шинжүүд:

  • Хэмжээ: Сая, тэрбум, бүр хэдэн зуун тэрбум параметр агуулдаг
  • Ерөнхий чадвар: Тухайн даалгаварт тусгайлан сургалгүйгээр олон даалгавар гүйцэтгэж чадна
  • Контекст дотор суралцах: Промтод өгсөн жишээнүүдээс суралцаж чадна
  • Шинээр илрэх чадварууд: Загварын хэмжээ томрох тусам тусгайлан програмчлаагүй, урьдчилан таамаглаагүй чадварууд илэрдэг

LLM-ийн гарч ирснээр тодорхой NLP даалгавар бүрт тусгай загвар бүтээдэг байсан арга барилаас промт өгөх эсвэл fine-tune хийх замаар олон төрлийн хэлний даалгаварт ашиглаж болох ганц том загвар руу шилжих парадигмын өөрчлөлт гарсан. Энэ нь хэлний нарийн боловсруулалтыг илүү хүртээмжтэй болгосон ч үр ашиг, ёс зүй, нэвтрүүлэлт (deployment) зэрэг салбарт шинэ сорилтуудыг бий болгосон.

Гэсэн хэдий ч LLM-д чухал хязгаарлалтууд бий:

  • Хий үзэгдэл: Буруу мэдээллийг итгэлтэйгээр үүсгэж болно
  • Жинхэнэ ойлголт дутмаг: Ертөнцийн талаар жинхэнэ ойлголтгүй бөгөөд зөвхөн статистик хэв маяг дээр тулгуурлан ажилладаг
  • Хэвшмэл хандлага: Сургалтын өгөгдөл эсвэл оролтод байгаа хэвшмэл хандлагыг давтан гаргаж болно
  • Контекст цонх: Контекст цонх нь хязгаарлагдмал (гэхдээ сайжирсаар байгаа)
  • Тооцооллын нөөц: Их хэмжээний тооцооллын нөөц шаарддаг

Хэл боловсруулах нь яагаад хэцүү вэ?[[why-is-it-challenging]]

Компьютер мэдээллийг хүнтэй адил боловсруулдаггүй. Жишээлбэл: "Би өлсөж байна" гэсэн өгүүлбэрийг уншихад бид утгыг нь амархан ойлгодог. Үүний нэгэн адил "Би өлсөж байна", "Би гунигтай байна" гэсэн хоёр өгүүлбэр хэр төстэй болохыг бид амархан тодорхойлж чаддаг. Машин сургалтын (ML) загваруудын хувьд ийм даалгавар илүү хэцүү байдаг. Загвар текстээс суралцаж чадахуйц байдлаар текстийг боловсруулах шаардлагатай. Хэл нарийн төвөгтэй тул энэ боловсруулалтыг хэрхэн хийх талаар сайтар бодох хэрэгтэй. Текстийг хэрхэн илэрхийлэх талаар олон судалгаа хийгдсэн бөгөөд дараагийн бүлэгт зарим аргуудыг авч үзэх болно.

LLM-д ахиц дэвшил гарсан хэдий ч олон суурь сорилтууд хэвээр байна. Үүнд олон утгатай байдал, соёлын контекст, ёжлол, хошин шогийг ойлгох зэрэг орно. LLM нь олон төрлийн өгөгдөл дээр асар их сургалт хийх замаар эдгээр сорилтыг шийдэхийг оролддог ч нарийн төвөгтэй олон нөхцөлд хүний түвшний ойлголтод хүрэхгүй байх нь элбэг.

Xet Storage Details

Size:
8.06 kB
·
Xet hash:
fb2eac0b966da77154c871698bee9de5cefe4187b4f4999e8318f2130456f026

Xet efficiently stores files, intelligently splitting them into unique chunks and accelerating uploads and downloads. More info.